Universe best songs” наадмаас төрөн гарч, одоог хүртэл уран бүтээлээ үргэлжлүүлэн яваа авьяаслаг залуус цөөнгүй бий. Тэдний нэг бол дуучин П.Баярцэнгэл.


Намхан нуруу, томхон хамар, яралзсан шүдээрээ инээсээр урлагт хөл тавьсан залуу Дорнод аймгийн харьяат бөгөөд нутагтаа авьяастны сургууль гэгдэх 12-дугаар сургуулийг төгсжээ. Улмаар жүжигчний ангид суралцах хугацаандаа уран бүтээлийн ажлаа завсардуулаагүй тэрбээр хэд хэдэн уран сайхны кинонд ч бас дүр бүтээгээд амжсан. Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож түрүүлсэн түүний хувьд энд тэндэхийн арга хэмжээнд уригдаж дуулах саналд дарагддаг болсон сурагтай. Хувийн амьдралын хувьд хоёр хөөрхөн хүүхдийн аав бөгөөд эхнэртэйгээ арван жилийн сургуулиасаа эхлэн үерхэж амьдралаа зохиосон байна.


Түүний эхнэр Соёлмаа гэх даруухан төрхтэй бүсгүй бий. Өөрийн хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгээд байдаггүй дуучин залуу маань өөрийн цахим хуудаснаа гэнэ гэнэхэн эхнэртээ “ямар их хайртай”-гаа дамжуулан илэрхийлэг. Энэ удаад тэрээр “Чи минь миний амьдралыг гэрэлтүүлэн ирж гурав болон дэлгэрч амьдралын минь утга учир аз жаргалын үнэ цэнийг мэдрүүлсэн гайхамшиг шүү
хань минь” хэмээн бичсэн байдаг.


Түүний гэргийг Б.Соёлмаа гэдэг. Тэд 10 жилийн нэг анги. Гэхдээ тэд нэгхэн өдөр нэг ангид суралцсан бөгөөд Б.Соёлмааг шилжиж ирэхэд П.Баярцэнгэл өөр сургууль руу шилжиж явсан гэдэг. Тэр цагаас хойш нэгнээ харан дуралцаж, оюутан байхаасаа нэг гэртээ орж байжээ.