Коронавирусийн нөхцөл байдлын талаарх үнэн зөв мэдээллийг ард түмэнд түгээх талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа уриалдаг.

Мөн УОК болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх олон арга хэмжээг хувийнхаа цахим хуудсыг ашиглан мэдээлэл өгдөг.

Тэгвэл тэрээр өчигдөр орой 21 аймагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх талаар мэдээлэл өглөө. Тэрээр “ “Морьтой” жиргэнэ ээ. 5-6 сард 21 аймагт вакцин эрчимтэй хийнэ. Хөдөө явж хээрийн салхийг залгилж, морь унаж, байгалийн Д витамин авах сайхан зун ирж байна.

Гагцхүү вакциндаа цаг алдалгүй хамрагдаарай. Улсын 18+иргэний 41% 1-р тун, 18%-нь давтан тунд хамрагдлаа. /1,2сая хүн/Earth globe asia-australia” гэжээ.