Мөрөөдлийн театрын жүжигчин Баттөмөр буюу Банш” Батаа дөрвөн сайхан охинтой. Охидынхоо нэрэнд “Сар” оруулдаг тэрээр охидынхоо тухай хөгжилтэй пост хийх нь бий.

Энэ удаад том охиныхоо тухай бичжээ.
Тэрээр “Том охины ангийн хүүхэд-Гэгээнсараа танайх ямар амьтан тэжээдэг вэ?- Гурван дүүгээ яаж хүн болгож авна даа гэж бодож байхад юун нохой муур амьтан ёстой гай гэнээ” гэсэн байна.


Ташрамд дуулгахад Батаагийн найзууд “Банш Батаа маань жил ирэх тусам жин нэмж, бууз болжээ” гэж хошигнох болсон гэнэлээ. Тиймээс мань эр сүүлийн үед жингээ хасах гээд үзэж тарж байгаа гэсэн шүү. Хөөрхөн үрсэд нь эрүүл энхийг хүсье.