Фото: Вакцин хийлгэсний улмаас өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна

Монгол улс вакцинжуулалтаараа бараг л Азидаа тэргүүлж байгаа талаар Засгийн гарын 100 хоногийн үеэр мэдээлж байв. Мөн вакцин хийлгэж болохгүй сөрөг заалттай хүмүүсийг хүртэл хүртэл хийлгэхийг Засгийн газар, шадар сайдаасаа эхлээд цахим орчинд хүртэд шахаж шаардсаар байгаа. Харин хүчээр шахам вакцин шахуулсны улмаас иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө гарсаар байна.

Тухайлбал, Дархан-Уул аймагт оршин суух Т.Өлзийбаяр 2021.04.03-ны өдөр Синофарм үйлдвэрийн Вероселл буюу Хятад вакциныг хийлгэжээ. Гэвч эхний тунгаа хийлгэсний дараагаар реакц өгч туйлын эсрэг заалттай гарсан байна. Эхний тунгаа хийлгэсний дараагаар тухайн иргэний цус өтгөрсөн, нүүрний мэдрэлд нөлөөлж таталт өгсөн, үе мөч болон саваар хатгуулж өвдөх, толгой хүчтэй өвдөх , зүрх дэлсэх, ядрах хөлрөх зэрэг олон шинж тэмдэг илэрчээ. Тиймээс тухайн иргэн цус шингэлэх эмчилгээ хийлгэсэн боловч судас нь хагарч бүх бие нь ийнхүү хөхөрчээ. Үүний зэрэгцээ гар, биеэр нь харшил гарсаар байгаа аж.

Бид энэ талаар ЭМЯ-аас тодруулахад “Тодруулаад эргэж мэдээлэл өгье” гэв.

Үнэхээр вакцинаас болсон эсэхийг мэргэжлийн байгууллага судалж тогтоох болно. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.