The Voice of Mongolia шоуны Царайлагийн туйл охидын зүрхийг булгилуулагч онцгой нэгэн Г.Эрмүүн короновирусын халдвар авсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ.

Тэрээр “Covid-19 халдвар маскаа зүүж, гараа ариутгаж, гэр орноосоо гарахгүй байсан ч хавьтал ойртол цонх үеийнхээ хүрээнд хамгийн ойр хүрээнээсээ ч халдвар авах эрсдэл өндөр байгаагийн жишээ энэ байна даа. Ямартаа ч биеийн байдлаа та нартайгаа байнга хуваалцах болно оо” хэмээн бичжээ.

Г.Эрмүүний хувьд анагаах ухааны чиглэлээр суралцдаг, айлын ганц хүү. Тэрээр өдгөө 22 настай бөгөөд өөрийн 10 жилийн төлөвлөгөөндөө гэр бүл зохиох бодолгүй явдаг гэсэн. Аав нь цэргийн, ээж нь боловсролын байгууллагад ажилладаг учраас нэлээд зарчимч зан чанартай гэдгээ хаана ч хэлдэг. Тэрээр нэгэн ярилцлагадаа өөрийнхөө тухай “Миний хувьд аливаа зүйлийг дотроо төсөөлж бодоод тэр төсөөлөлдөө хүрэх гэж зүтгэдэг. Тэгэхийн тулд ямар нэг байдлаар хөдөлмөрлөх ёстой гэж өөрийгөө их шахдаг. Энэ нь нэг талаас давуу тал болдог ч нөгөө талаас өөрийгөө хайхрахгүй зүтгэдэг сул та минь гэх үү дээ. Шоуны зохион байгуулагчдын зүгээс намайг цагаа сайн баримталдаг, чанга, сэтгэлийн тэнхээтэй гэж үнэлсэн. Би худлаа ярихгүй, хулгай хийхгүй, аливаа зүйлд аль болох эергээр хандахыг хичээдэг. Анагаахын салбарын хүн.

Одоо урлагтай салшгүй холбогдож байна. Тиймээс бусдад эерэг зүйлийг түгээж, аз жаргалтай сайн сайхан бүхнийг харуулахыг хүсдэг”гэжээ.