Цагтаа “Киви” хамтлагаар овоглогдон явсан үзэсгэлэнт бүсгүй Б.Халиун “Хүмүүнлэгийн элч” дуучин О.Анхбаяртай гэр бүл болж, гурван хүүгийн ээж болсон билээ.

Нам гүмхэн байхдаа дуучин бүсгүй гурван хүүтэй болж, дархан бэр болсон. Дуучин Б.Халиун гурван хүүгийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж яваа нэгэн. Тэрбээр “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг болж, чамгүй авьяаслаг дуучин гэдгээ харуулаад амжсан.
Тэгвэл энэ удаа тэдний том хүү А.Чингүүн ээжээсээ өндөр “өндөр” залуу болжээ.

А.Чингүүн хүү аав ээжийнхээ шийрийг хатаахаар зэхэж, өнгөрсөн жил “Цэнгэлийн манлай” дуу дуулж, хоёр дүүгээ клипэндээ тоглуулж олны хайрыг татсан байдаг.