Ододтой бүжиглэе шоуны шилдэг дөрөвт багтсан мисс Ц.Аззаяа өөрөө өмсөх хувцасаа урладаг гэнэ шүү.

Тэрээр өөрийнхөө урласан дээл хувцасаар тэмцээн уралдаанд оролцохдоо гангардаг аж.

Тэрээр 2019 онд “Эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээнд оролцох үндэсний ялагчаар тодорч, Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ. Тэрбээр үндэсний хувцасны болон авьяасын үзүүлбэрээрээ алтан медаль хүртсэн.


Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууны ач охин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин гэдгээр нь хүмүүс сайн таних биз. Урлагийн гэр бүлд төрж, өссөн тэрбээр Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн.

Их сургуулиа төгссөний дараагаар Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байсан. Харин загварын карьераа 15 настайгаасаа эхэлсэн тэрбээр Топ модель Х.Бадамгэрэлийн гарын шавь юм.