Хошин шог, уран сайхны кино, зохиолын дууны клипэнд чамгүй олон дүр бүтээж, өөрийгөө танилцуулсан жүжигчин Б.Даваажав буюу “Байлаа” хэдхэн хоногийн өмнө Төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн.


Хошин урлагийн хувийн театр хариуцан ажиллуулж, хот, хөдөөд соёлын үр тарьж яваа түүнийг үеийн уран бүтээлчид нь туйлын даруухан гэж үнэлдэг. Түүний гэргийг Б.Ган-Эрдэнэ бөгөөд нөхрөөсөө 12 насаар дүү бүсгүй.

Тэрээр Байлаатай гэр бүл болохоосоо өмнө “Шилмэл загвар” агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг байлаа. Тэд дундаасаа бяцхан хүүтэй. Жүжигчин Б.Даваажав 2013 онд Урлагийн ажилтны баяраар эхнэрээ анх хараад “Ямар сайхан бүсгүй вэ” гэж бодсон ч, хэзээ ч эхнэрээ болгоно гэж төсөөлөөгүй аж. Харин дараахан нь “Шилдэг өнгө”-ийн шинэ тоглолтод урилгаар оролцоход ёстой л нөгөө эр хүний 13 мэх, арга заль гээд байдгаа ашиглаж байж гэргийгээ болгосон гэдэг.


Үзэгчид түүнийг “Рашаантын 18” УСК-нд ”Танайх нүүрс түлдэг. Манайх папришк түлдэг” хэлдэгээр нь илүү сайн мэддэг.
Байлаагийн хувьд “Алтангадас” одон нь Төрөөс авч байгаа хоёр дахь шагнал гэсэн. Тэрээр 2016 онд Архангай аймагт 13 хүнийг цаснаас аварч Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулж байжээ.