Өчигдөр орой орсон их борооны улмаас Архангай аймгийн Ихтамир суманд үер буужээ. Улмаар Тамирын гол савнаасаа хальж, автозам хальж айлын мал ахуй үргэдсэн байна.

Архангай аймгийн тээврийн цагдаагийн газар болон зам ангийнхан автозам дагуу орж ирсэн үерийн хогийг цэвэрлэж зорчигч тээврийг аюулгүй зорчуулах арга хэмжээг авч байгаа аж.

Тиймээс аймгийн төвийн хөдөлгөөнийг Цагаандавааны ар талын замаар үргэлжлүүлж байна.

M