Хөдөө орон нутгийг зорьсон иргэдийн дунд олны танил хүмүүс багагүй аялж буй. Аялалынхаа сонин хачнаас олон нийтэд хуваалцаж буй тэдний зарим нь хүмүүст буруу үлгэр дууриалал үзүүлж байна.

 

Тухайлбал, реппэр Цэцэ, Эмоци хамтлагийн жүжигчин Ариука нар автомашиныхаа look буюу салхивчаар цээжин биеэ гаргаж стори хийж байгаагаа үзүүлжээ.

Амьдралаас авч буй кайфаа бусадтай хуваалцах эсэх нь тэдний асуудал ч гэлээ авах гээхийн ухаанаар алийг нь олон нийтэд үзүүлэх эсэхээ шийдэх нь тухайн хувь хүмүүсийн ухамсарын асуудал юм. Учир нь тэднийг дагагчдын дийлэнх нь өсвөр насны хүүхэд, залуус байдаг.