Эрүүл байна гэдэг хангалттай гоо үзэсгэлэн. Гэтэл өнөө үед үүнтэй санал нийлэх хүн хэд байна вэ? Тоологдохоор цөөн байж мэдэх юм. Харин эсрэгээрээ царай муутай хүн гэж байдаггүй. Зөвхөн мөнгөгүй хүн л гэж байдаг гэх нь тоймгүй олон болжээ. Тэгвэл гоо сайхны хагалгааны золиос болсон хохирогчид тоймгүй олон байгааг танд сануулья.

Эрүүл мэнддээ эрсдэлтэй зүйлийг битгий үйлдээрэй. Таныг гоо сайхнаа хадгалж үлдэхэд хутганы ир туслахгүй. Залуу насыг тогтоон барихад бүүр ч хамаагүй шүү. Нас бол тоо биш. Цаг хугацаатай битгий үзэлц. Харин өөртэйгээ үзэлцэж, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл байхад анхаарай. Эрүүл байж, жам ёсны хэвийн үзэгдлийг тайван хүлээж авахад суралцаарай.

1. Вера Алентова. “Амьдрал нулимсанд дургүй” киноны од.

Та бүхний танил. Уг кино ч Зөвлөлтийн үед Оскар кино наадамд нэр дэвшиж байсан сайхан уран бүтээл билээ. Тэгвэл өдгөө гол дүрийн ухаалаг, сайхан сэтгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй тэр нэгэн бүсгүйн дүрийг өдгөө бид танихад хэцүү болжээ. Цагийн юм цагтаа гэдэг дээ. Цаг хугацааг зөнд нь орхивол дээргүй юу.

2. Соц-ийн үед “Мэри Поппинс авхай”


нэртэй хүүхдийн кино сурагчдын амралтаар гардаг байсныг та бүхэн санах байх. Хүүхэд асрагч ид шидтэй, үзэсгэлэнт бүсгүй Мэрри Поппинс бол жүжигчин Наталья Андрейченко юм. Өдгөө түүний уруулын зүүн дээд талд мэнгэ нь л байрандаа үлджээ.

3. Оросын алдарт дуучин Валерий Леонтьевийг сонсдог биз дээ.


Алдарт дуучин маань одоо 72 настай. Гэсэн хэдий ч эрч хүчтэй залуу дүр төрхөө барьж үлдэх хүсэлдээ хөтлөгдөн хэд хэдэн удаагийн гоо сайхны мэс ажилбарыг тэсэж гарсан. Яах гэж тэр вэ ??? Залуу насандаа залуу байж чадсан юм чинь өтөл насандаа өтлөхөд л болох биш үү.

4. Харин доорх бүсгүйн түүх бол залуу наснаасаа зуурах хүслээс арай өөр.

Гэхдээ ялгаагүй харамсалтай “эрэмдэглэл”. Дэлхий нийт энэ саятан эмэгтэйг “муур эмэгтэй”, “Франкенштэйний сүйт бүсгүй” гэх зэргээр нэрлэдэг. Түүнийг ийнхүү дахин дахин гоо сайхны хагалгаанд оруулах болсон 2 гол шалтгаан бий. Энэ бол Хайр+Мөнгө гэж тэрээр тайлбарласан. Тэрбумтан Алек Вильдштейнтэй гэрлэсэн тэрээр нөхөртөө үргэлж таалагддаг байхын тулд ан хийх дуртай нөхрийнхөө мөнхийн шүтээн болсон арслангийн дүр төрхийг өөртөө бүрдүүлэхийг хүсжээ. Ингээд л тэр зэрлэг муужгайн төрхтэй болж, харин нөхөр нь гэрлэлтээ цуцлуулсан. Мэдээж тэрбумтан нөхөр нь залуухан бүсгүйчүүдтэй орооцолддог байсан нь түүнийг шархлуулдаг байжээ. Одоо түүнд байгаа зүйл бол салалтаасаа авсан мөнгө. Харин тэрээр гоо сайхны хагалгаанаас уйдаагүй гэж мэдэгджээ.

5. “Мөлхөө жаал” инээдмийн киног мэднэ дээ.


Саятан гэр бүлийн бяцхан хүүг хулгайлж, гэр бүлээс нь их хэмжээний мөнгө нэхэхийг завдсан ч бүтэлгүйтдэг 3 дээрэмчинтэй инээдмийн кино. Тэгвэл мөлхөө жаалын ээжийн дүрийг бүтээсэн үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Лара Флинн Бойл одоо ингэж харагддаг. Жүжигчин Уилл Смиттэй хамт хар хувцастнууд кинонд тоглож байсан “үзэсгэлэнт” харийн бүсгүй шүү дээ. Өдгөө харах бүрт харамсалтай ч гэсэн хүслээрээ хийсэн зүйлийг одоо яалтай вэ…