Гурван охин хамтлагийн хамгийн хөөрхөн гэгддэг дуучин Г.Анхмаа удаах үрийн зулайгаа үнэрлэхээр сэтгэл догодлон хүлээж буй гэнэ шүү.

Тэрээр өөрөөсөө 9 насаар ах, гурван хүүхдийн аав Орхонтой сүүлийн гурван жил хамт амьдарч өнгөрсөн жилээс харилцаагаа ил болгох болсон. Тэд өнгөрсөн жилийн өдийд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд ирэх 10 дугаар сарын дундуур охиноо дүүтэй болгохоор бэлтгэлээ базааж эхэлсэн байна.


Дуучин бүсгүйн хувьд одоогоос 10-аад жилийн өмнө жүжигчин Билэгжаргалтай нэг гэрт амьдарч бяцхан охиноо өлгийдөж байв. Оюутан цагаасаа үерхсэн тэдний харилцаа 2015 онд төгсгөл болсон юм.