Сүүлийн хоёр хоногт жижиглэнгийн шатахууны худалдааны хомсдол үүсч, Ашигт малтмал газрын тосны газрын 21 хоногийн нөөцтэй гэх мэдээлэл худлаа болж таарав. ШТС-уудаар бензин хайж тэнүүчилсэн жолооч нар бухимда ж , Засгийн газар импортлогчидтой өчигдөр уулзалт хийсэн.

Ургац хураалт, өвөлжилт гээд намрын их ажилтай зэрэгцээд шатахууны хомсдол нүүрлэсэн нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хайхрамжгүй байдлын илрэл.
Монгол Улс шатахуун үйлдвэрлэгч биш импортлогч. Шатахууны 90 хувийг ОХУ-аас оруулж ирдэг. Үүний дийлэнхийг нь “Роснефь” болон “Нефть Хим Сервис” эзэлдэг. Тус компанийн зүгээс өнгөрсөн наймдугаар сард Монголын импортлогчдод хандан анхааруулга, сануулга албан бичгээр хүргүүлсэн ч манай “томчууд” үл тоомсорлон хариу илгээгээгүй.

 

Өөрсдийн энэхүү алдааг шатахуун импортлогчид руу чихэхээр хэвлэлийнхэнтэй уулзалт хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээллээр, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болон МАН-ын Пи-Арыг хариуцсан дарга Ц.Чулуунзагд хэвлэлийнхнийг дуудаж, “Шатахуун импортлогч нарыг буруутгасан мэдээ мэдээлэл цац” гэх чиглэл өгсөн гэнэ шүү.
Мөн цахим сайтуудыг дуудаж ийм чиглэл өгсөн гол учир нь, өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Цахим үндэстэн” арга хэмжээ, шоу концертыг сошиалд хүмүүс маш хүчтэй шүүмжилсэнтэй холбоотой аж.

 

Түүний хариу болгож МАН-ын сошиал баг фэйсбүүкийн бүх хуурамч хаягаараа Ерөнхий сайдыг болон түүнтэй нэр холбогдох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг өмөөрсөн коммэнт бичиж суухдаа бүх хаягуудаа блоклосон сурагтай.