Нэгэн цагт загварын салбарын царайлаг залуучууд хамтарч V.R гэх хамтлагийг байгуулж байсан билээ. Харин одоо тэд бүгд тус тусын замаар өөрөө өөрсдийн бизнесийг эрхэлж амжилттай явна.
Монголын эрэгтэй загварт шинэ өнгө төрх болон гарч ирж байсан тэдгээр залуучуудын нэг загвар өмсөгч, топ модель Б.Галбадрах. Тэрээр өдгөө 30 насны тал руу дөхөж яваа ч, албан ёсоор амьдрал зохиогоогүй байгаа. Өөрийнхөө амьдралд хариуцлагатай ханддаг тэрээр эмээ дээрээ өссөн “эмээгийн хүүхэд” аж.


Энэ тухайгаа “Би эмээ дээрээ өссөн хүүхэд. Эмээ минь намайг амьдралын ухаанд сургасан. Хариуцлага гэдэг зүйлийг хүүхэд байхаасаа л ухамсарлах хэрэгтэй. Хариуцлагад хүмүүс их хайхрамжгүй ханддаг. Жишээ нь машин барьж явахдаа асар их хариуцлага алдаж байна. Хүүхдийг бүдэрч унахад нь “Энэ чулуунаас боллоо. Бай бай” гэж аргаддаг. Энэ бол маш буруу хүмүүжил. Тухайн хүүхэд үүнээс улбаалаад асуудалд хариуцлага хүлээх биш бусдад бурууг тохдог хүн болж хүмүүждэг. Иймээс оронд нь “Миний хүү дараагийн удаа болгоомжтой байгаарай.

Үдээсээ үдээгүй учраас уналаа. Үдээсээ сайн үдэж байгаарай” гэж хэлж болно. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм” гэдэг хүмүүжил их зөв хүмүүжил гэж боддог” гэжээ.