Сангийн сайд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, хүүхдийн 100 000 төгрөгийг 2022.07.01 хүртэл олгоно.

Ингэхдээ бэлнээр авч болно, хуримтлал бий болгож болно.

Харин 2022.07.01 өдрөөс хойш хүүхдийн 100 000 төгрөгийн 50 000 төгрөгийг нь заавал хуримтлал хэлбэрээр хадгална.

Үлдсэн 50 000 төгрөгийг нь бэлнээр авч болно. Эсвэл 100 000 төгрөгөө хадгалж, хүүхдэдээ хуримтлал үүсгэж болно гэдгийг мэдэгдлээ.