Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Digital nation-2021” нэртэй гурван өдрийн өдөрлөг болж, орой нь задгай талбайд олныг хамарсан шоу тоглолтууд болсон.

Ойрын гурван жил болоогүй тус шоунд өсвөр насны хүүхэд залуус хэдэн зуугаараа цугларсан нь олны дургүйцлыг төрүүлж, цар тахалтай тэмцэх биш тараах гол үндэс сууриа тавьлаа хэмээн шүүмжлэл багагүй хугацаанд өрнөсөн.

Уг үйл явдлын дараагаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “ковидыг дархлаа султай, эрүүл бус хоололтой хүмүүс тусдаг” гэсэн утга бүхий үгс жиргэсэн нь олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэж байв.

Тэгвэл “Digital Nation-2021” арга хэмжээний үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан Нийслэлийн орлогч Төмөртөөмөө, Соёлын сайд Ч.Номин түүний нөхөр Бат-Эрдэнэ нарын нэр бүхий хүмүүс короновирусын халдвар авч эмнэлэгт хүргэгдсэн сурагтай.

Уг нь нийслэл хотын бүх эмнэлгүүд энгийн иргэдийг “үхлүүт” биш л бол ор байхгүй хэмээн өвчтөн хүлээн авахгүй байгаа.

Цар тахлын халдвар аваад хатгаа болсон иргэд эмнэлэгт хэвтэхийн тулд хамгийн багадаа 7-10 хоног ор сулрахыг нь хүлээж гэрээрээ эмчлүүлж байхад дарга нар шууд хэвтдэг бололтой.

Ямартаа ч, монголчуудыгаа цахим үндэстэн хэмээн алдаршуулсан дарга нар маань эрүүл мэнд, биеэ хайхралгүй “Digital Nation-2021” арга хэмжээг зохион байгуулсан дарга нартаа эрүүл энхийг ерөөе.

Салбар тань эзгүйрч буй тул хурдан эдгэрэх болтугай.