“On and off”-ийн гэдгээрээ олноо алдаршсан С.Ононбатыг танихгүй хүн ховор. Өдгөө дөрвөн хүүхдийн эцэг болсон тэрээр оюутан байхдаа эхнэр Нансалмаатайгаа гэр бүл болсон гэдэг.

Тэгвэл өчигдөр цахим хуудаснаа “Энэ хүүхэд С.Ононбатын нууц охин уу?” гэх хошигнол тархжээ. Учир нь сошиал хэрэглэгчид Gradient аппыг ашиглан өөрийнхөө багийн төрхийг “олох” болсон.

Тэр дунд жүжигчин Г.Ундармаа өөрийн бага насны төрхөө олохдоо “”On and off”-ийн С.Ононбат гээд байх юм” хэмээн бичиж хатагтай Нансалмааг таг хийжээ. Эрхэм уншигч танд тэр хоёр хэр төстэй санагдаж байна вэ?