“Маск” продакшны жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэн багийнхаа зургийг дэлгэжээ.

Өдгөө 33 настай тэрээр хошин урлагийн “Маск” продакшны тайзны бүтээлүүдэд тоглосноос гадна “247 градус”, “Маш нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Би дурламаар байна”, “Сахиулсан тэнгэр”, “Манан зүсэгч”, “Маш нууц: Байтаг богд”, “Параллель ертөнц”, “Асрагч аав” зэрэг монгол киноны гол болон туслах дүрд тоглосон билээ.

Түүнчлэн Жижгээ “Эмоци” продакшны жүжигчин У.Цогтбаяртай хамт “+17 цуврал”-ын гол дүрд тоглосноос гадна тус бүтээлээс сэдэвлэсэн “Bad angel”, “Өндгөн толгойт” киноны гол дүрийг бүтээсэн.