Монголын тайз, дэлгэцийн ахмад уран бүтээлч, МУАЖ П.Цэрэндагвад Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртээхээр болжээ. Одоо МУАЖ П.Цэрэндагва нь УДЭТ-т ажиллаж буй.


Тэрбээр театрын тайзнаа “Хаан түүх” жүжгийн Хаан, “Жамуха” жүжгийн Чингис, “Тамгагүй төр” жүжгийн Эгрэгэ өрлөг, “Хүйтэн сэнтий” жүжгийн Богд хаан, “Атга нөж” жүжгийн Хөхөчү зэрэг түүхэн дүрүүдийг амилуулсан уран бүтээлч анх Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн Баярын дүрд тоглож байжээ.
Тайзны уран бүтээлийн зэрэгцээ дэлгэцийн урлагт ч хүч сорьж “Хүний амь”, “Мандухай цэцэн хатан”, “Хатанбаатар”, “Жинжиймаа”, “Содура”, “Хийморь” зэрэг олон уран бүтээлээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч юм.