Zorky’s MMA клубийн холимог тулааны шилдэг тамирчин, “Mongolian Ninja Warrior”, “Ододтой бүжиглэе” шоуны шилдэг оролцогч Б.Баттөр буюу Ангууч хэзээнээс хүүхнүүдийн хvсэмжит залуу билээ.


Өдгөө Англи улсад суралцаж буй тэрээр санхүүч мэргэжилтэй. Яагаад Ангууч гэж нэрлэдэг вэ талаар “намайг бага байхад зааж зөвлөх хэн нэгэн, эсвэл ах ч юм уу хэрэгтэй байсан. Яг над шиг ийм зүйл хүсч байгаа залуус олон байдаг.

Тийм болохоор би одоогийн залууст хэрэгтэй зүйлийг нь хэлж өгөх юм сан гэж хүсдэг. Тэр хүмүүс 24 цаг инстаграмын “Live”-аар, “Story”-оор надтай хамт байна. Энэ юу хийж байна, юу үзэж байна гэхчлэн сонирхож, мэдээлэл авч байдаг.

 

Тийм болохоор сошиалд хуваалцаж байгаа мэдээллээрээ хүмүүст урам зориг өгч, сэдэл төрүүлэхийг хүсдэг” хэмээжээ.

Тэгвэл тэрээр өчигдөр тэрээр хагас нvцгэлсэн зургаа дэлгэж, халуухaн бүжгээ бүжсэнд олон бүсгүйчүүдийн “нүд унаад” байгаа нь дамжиггүй.

Ангуучийн зорилго нь дэлхий хамгийн том холбоо болох UFC-д Монголын нэрийг гаргасан тамирчин болох, Азийг төлөөлж дэлхий нийтэд шилдэг тулаанч болох гэсэн шүү.