“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяа нэвтрүүлэгч Одзаяа нар ханилаад багагүй хугацаа үдсэн.

Эхнэрээ эрвийх дэвхийхээр нь сайхан авч явдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа ааваараа гангарчээ.

 

Аавынхаа залуу насны толь гэмээр дуучин Заяагийн хувьд аав ээждээ аль болох баярлалаа гэж хэлдэг гэнэ лээ.
Заяагийн хувьд хамтлагийнхаа хамгийн царайлаг нь гэгддэг байсан бөгөөд өдгөө хамтлагийн ажлаас холдон соло уран бүтээлээ хийж, сошиал хандалтаар мөнгө олдог болсон.

Тэрээр өөрийнхөө амжилтыг аав ээжээсээ эхлэлтэй, үзэсгэлэнт эхнэрээсээ үргэжлэлтэй хэмээн ярьдаг. Энэ тухайгаа “Дуртай ажлаа одоо хүртэл хийж яваадаа ээж аавдаа баярлаж явдаг. Миний амжилттай яваа, гэр бүл зохиогоод сайхан яваа нь миний ханьтай холбоотой гэж боддог.

Яагаад гэвэл амьдралын яг л нөгөө хос багана эхнэр маань миний мэргэжлийг сайн ойлгодог, зуун хувь дэмждэг. Яг араас минь жинхэнэ мотор болж явдаг ханьдаа бас баярлаж явдаг” хэмээжээ.