Монголын хамгийн анхны топууд болох Э.Одгэрэл, Д.Болормаа, Г.Уранцэцэг нар дорнын соёлыг харуулсан загварын коллекцуудын гол дүр болжээ.

Өөр өөрийн өнгө төрх, стиль имидж, карьер харимзмтай тэд одоог хүртэл загварын ертөнц дундаа “акул” хэвээрээ гэдгээ батлаж байгаа аж.

Тэдний дундаас “Мөнхийн залуу хатагтай Э.Одгэрэл 2001 оны “Гоёл” наадмын топ модель. 1986 онд загварын ертөнцөд хөл тавьсан тэрбээр энэ жил 54 насны босго давсан ч тайзнаас буугаагүй байгаа.

Runway моделийн карьераа бараг орхисон гэж болох ч editorial моделийн салбарт тэр одоо ч залуу хэвээрээ. Алдартай, томоохон брэндийн нүүр царай болж, олон янзын рекламд тоглосоор л байгаа. Тэрээр 1967 оны нэгдүгээр сарын 11-нд Дорнод аймагт төрсөн.


Э.Одгэрэлтэй хамт 2001 оны “Гоёл”-оос төрсөн өөр нэгэн топ нь Д.Болормаа.

Азийн топ модель тодотголтой тэрбээр загвар өмсөгчийн карьераа орхисон ч энэ салбарт шинэ “бүтээгдэхүүн” бэлтгэх ажилд зүтгэж яваа. “Монгол модель” агентлагийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг. Тэрбээр 1972 оны нэгдүгээр сарын 29-нд төрсөн өдгөө 49 настай.

Харин Г.Уранцэцэгийг өвөрмөц дүр төрх, мэргэжлийн ур чадвар сайтай модель гэдэг. Түүнийг Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг модель гэж тодотгож болно.

Нүүрэндээ мэс хүргэсэн гэж багагүй шүүмжлэлд өртдөг ч загварын тайзан дээр төгс харагдаж чаддаг нэгэн. Г.Уранцэцэг 1984 онд төрсөн бөгөөд 12 нас хүртлээ Германд амьдарч байжээ. Соёлыг дэлгэрүүлж яваа модель эдгээр бүсгүйчүүдийн хувьд салбартаа үнэнч зүтгэж буй бараг л “Гавъяат”.