Орхон аймгийн БОЭТ-д 560.0 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтанд орлоо.

Үйлдвэр ашиглалтад орж хүчилтөрөгчөө эмнэлэг өөрөө үйлдвэрлэж эхэлснээр эдийн засгийн хувьд хэмнэлт гарч, хүчилтөрөгчийн тасалдалтгүй болох давуу талтай.


Гурвалсан систем бүхий үйлдвэр нь эмнэлгийн 9 тасаг болон Ковид 19-ийн тусгаарлалтын улаан бүсэд суурилагдсан.
Бэсрэг үйлдвэр нь цагт 12 м3 хүчилтөрөгч үйлдвэрлэж 12 цагт 24 ширхэг баллоныг цэнэглэх хүчин чадалтай.

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан уг үйлдвэрийн гүйцэтгэгч компаниар “Нью терравокс” ХХК, “Питрохими” ХХК ажиллалаа.