Хувцас бурхан бие чөтгө p гэдэг. Гэхдээ манайх шиг хүн ам цөөтэй, жижигхэн зах зээлтэй улс оронд олны танил бүсгүйчүүд адилхан даашинзаар гоёх нь цөөнгүй.

 

Өнгөрөгч шинэ жилийн баяраар хэн хэн ижилхэн даашинзаар өөрсдийнхөө стилийг тодорхойлсныг уншигч танаа сонирхуулж байна.

Топ модель Э.Одгэрэл, дуучин Х.Мөнгөнцэцэг, Баярцэцэг

Олны танил бүсгүйчүүдийн энэ жилийн гангараа болсон хөхөө тодотгосон энэхүү даашинз алдарт Elisabetta franchi брэндийн бүтээгдэхүүн. Даашинзны үнэ мэдээж хэдэн саяар яригдах нь тодорхой. Гэвч эдгээр 1970, 1980, 1990-ээд оны олны танил бүсгүйчүүдийн хэнд нь илүү сайхан зохиж буйг уншигч та тодорхойлоорой.

Нэвтрүүлэгч Д.Одзаяа, МУГЖ У.Уранчимэг
Өнгөрсөн шинэ жилийн баярын хамгийн сонирхолтой даашинзны нэг бол дизайнер Отгонжаргалын бүтээл байсан.

Нисэж буй хар хун мэт сэтгэгдлийг төрүүлсэн энэхүү даашинзыг МУГЖ У.Уранчимэг буюу олноо “хар” Урнаа гэдгээрээ алдаршсан бүсгүй анх хувцас загварын шоуны үеэр өмсөж олноо сонирхуулж байсан. Тус даашинз 10 саяар үнэлэгдэх бөгөөд нэвтрүүлэгч Д.Одзаяа худалдан авч, төрсөн өдрөөрөө болон шинэ жилийн арга хэмжээнд хөтлөлт хийхдээ өмссөн.

Тютю моданаас гараагүй

Газар шүргэн сунасан урт дэрвэгэр хормойтой, гоёмсог гэж жигтэйхэн энэ даашинз Италийн дизайнер Жамбаттиста Валлигийн ур ухаанаар бүтсэн эд. 2017 оны Haute Couture цуглуулгад нь багтсан, 5000 орчим ам.долларын үнэтэй. Дэлхийд нэр алдар нь түгсэн фэйшн блоггер Кьярра Ферраньи, дуучин Женнифер Лопез, модель Кендалл Женнер гээд хорвоогийн сайхан бүсгүйчүүд Каннын кино наадам, шинэ киноныхоо нээлт, тусгай зураг авалт зэрэг тунчиг онцгой арга хэмжээнд уг даашинзыг сонгон өмссөн нь бий.

Харин саяхнаас сошиалд нэлээд идэвхтэй монгол бүсгүйчүүд энэ даашинзаар ээлж дараалан гангарав. Мэдээж дизайнерийн загварыг дуурайсан хувилбар. Жамбаттиста Валлигийн загвараас санаа авч, өөр өөрсдийнхөө хувилбараар өмсчээ.
Монголын цөөн хэдэн эмэгтэй DJ нарын нэг, влоггер, фото модель, фэйшн дизайнер гээд тодотгол ихтэй Уна ноднин төрсөн өдөртөө зориулж ийм даашинзтай зураг авалт хийлгэж байсан. Мөн комедиан Н.Амаржингийн гэргий Г.Танан хуримынхаа тусгай арга хэмжээнд ижилхэн даашинз сонгож байв. Сүүлд жүжигчин Б.Янжиндулам хоцорсонгүй. Тэрээр өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө мөн л тютю ягаан даашинзтай гарч ирэв. Тансаг чамин засалтай төрсөн өдрийн үдэшлэгт нь хотын хамаг гангачуул цуглаж партидсан гэнэ лээ. Т.Ариунаа тоглолтынхоо үеээр мөн тютю даашинзаар гоёсон харагдаж байсан.
Тэрээр ягаанаас татгалзаж ногоон өнгөөр бусдаасаа ялгарчээ. Харин өнөө жил мөн л энэ даашинзаар гоёх хүн байсаар байна. Тэдний нэг бол дуучин Номин.