Цагтаа С.Сэрчмаа шиг хөөрхөн бүсгүй рок попын ертөнцөд байгаагүй гэдэг.

Харчуудын хараа юуг булааж явсан хөөрхөн Сэлиг ямар айлын азтай хүү авч суух бол гэх таавар мэтийн зүйл ч хэвлэлээр бичигдэж байлаа шүү дээ.

Өдгөө хоёр охины ээж болж, 40 насны босго алхаж яваа тэрээр хэн нэгний авааль гэргий болсонгүй. Ганц бие ээжийн жаргал зовлонг эдэлсээр энэ амьдралыг туулж буй.
“Казино” Л.Байгалийн хүү Тэмүүлэнтэй нэр холбогдож, Кроссын Нэмэхээтэй суухаа шахсан ч гэрлэж бараалаагүй хөөрхөн Сэли нэг л өдөр харьд бэрлэсэн нь одоогоос 12 жилийн өмнөх явдал. Өвөрмонголын бэлтэй харчуудын нэг Улаан хадны Баяраатай эхлүүлж, хөөрхөн Хураа охин төрүүлсэн ч хамтын амьдралдаа идээшиж чадаагүй хосууд удаа ч үгүй дуулиан шуугиантай салцгааса н .
Харин бага охиныхоо аавыг тэрээр өөрөөсөө л нууцалдаг гэсэн.
Ийн өрх толгойлсон ганц бие ээж болон үлдсэн С.Сэрчмаа нэг үеэ бодвол намба суусан ч гэлээ залуужаа юу.
Үсээ өөрөөр самнаж, засуулсан ч хөөрхөн царай нь хаачихав, хараа булаахаар байна. Хөгжилтэй зантай, сэргэлэн төрхтэй хөөрхөн түүнд болзооны урилга, амрагийн романс байдаг л байлгүй. Харин өөрийн авааль гэргийгээ болгох азтай аавын хүү алга уу, энэ чинь одоо.