Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч гуай энэ жил 83 насыг зооглож буй.

Үе тэнгийнхнээ бодвол, энд тэндэхийн яруу найргийн наадам, цэнгүүнд шүлэг найргаа уншсан шигээ толиотой гэгч нь сэлбэлзэн алхаж байна.
Нэрт яруу найрагч П.Бадарч 1960 оноос уран бүтээлээ туурвиж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн” зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.
1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг” “Байтагийн чулуу” “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол тус тус хүртсэн байна.