Загвар өмсөгч О.Билгүүн өөрийн үзэл бодлоо цахим хуудаснаа чөлөөтэй илэрхийлдэг.

Гэр бүлийн харилцааны тал дээр тэрээр орчин үеийн залууст хандан дараах зөвлөмжийг өгчээ.

Тэрээр “Заавал ЭХНЭР нь хоол хийж, гэр цэвэрлэж, хүүхэд харж, хог асгах ёсгүй! Аль боломжтой, завтай, сэтгэлтэй нь түрүүлж санаачлан биенээ халамжлан туслах л ёстой. Хамтын амьдрал гэдэг нь биенээ дэмжиж, харилцан ХАЛАМЖЛАХЫН нэр болохоос гэрийн ХААН гэрийн БООЛ болохын нэр биш юм” хэмээн бичжээ.