Монголын хошин урлагийн хамгийн отгон хамтлагуудын нэг бол “Эмоци”. Хүний насаар өдгөө 8 нас зооглож буй тус хамтлагийн залуу жүжигчид хамтлагийнхаа ахмадууд болох жүжигчин Төөтөө, жүжигчин Тэмүүжин нартаа шинийн 3-ндаа багтаж золгодог уламжлалтай. Уг уламжлалаараа өчигдөр “ахмад”-ууддаа зочилжээ.


Жүжигчин Төөтөөгийн хувьд энэ жил 43 нас хүрч буй бол О.Тэмүүжингийн хувьд 38 нас хүрч буй идэр насны эрчүүд билээ.
Ямартаа ч, энэхүү гэрэл зургаас уншигч та тус хамтлагийн гишүүд хэрхэн хувийн амьдралдаа ам бүл нэмснийг анзаарч харж болох нь ээ.