Арван жилийн ширээг орхиод удаагүй байхдаа алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа “алтны магнат” Ц.Мянганбаярын гэргий болж халуун шуугиан тарьж байсан цаг саяхан мэт санагдана.

Эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэрийн хүнийг урдаа гишгүүлэхгүй түүнийг тийм бага жаахандаа ийм сонголт хийхэд гайхаж, хачирхах хүн олон байсан билээ. Амраг хүүхнүүдийн явдлаараа дээдсийн хүрээнд цуутай, үе мултарсан ахимаг эрийн цайг чанаж, хүүхдийг нь төрүүлэх шаардлага Пүүжээд байсан ч юм уу, үгүй ч юм уу. Мөнгө хөрөнгө гэж л ийм хүчтэй эд байдаг гэлтэй.

Өмнө нь хэд хэдэн бүсгүйтэй гэр бүл болж хэд хэдэн охинтой байсан хүүхнүүдийн эрлэг Мянгаа Пүүжээг топ болгосон даруйдаа л хаясан гэж болно. Ийн арван жилийн ширээнээс босож амжаагүй  шахам байхдаа айл гэрийн эзэгтэй болж, дээд сургууль төгсөөгүй байхдаа охинтой болсон Пүүжээ хэзээ ч гандан буураагүй билээ. Анхны нөхөр Ц.Мянганбаяраас салахдаа гурван өрөө байр авч, охиноо өөрөө өсгөсөн ТОП МОДЕЛЬ Д.Пүрэвсүрэн хэдийнээ дахин гэр бүл зохиож “Алдарт эх” болжээ. 

Пүүжээ хувийн амьдрал, хувьсгалын ажлаа зэрэг гялалзуулж явна. Топын заяаны хань хэмээн зарлан тунхагласан Ганбаяр өмнө нь Уянга хэмээх бүсгүйтэй гэрлэж байсан бөгөөд хоёр ч хүүхдийн эцэг. Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Xanadu Mines” хэмээх алдартай, томоо гээчийн компанийн монгол дахь захирал. 

Алтны магнатын залуу гэргийгээс уурхайн боссын удаа дараах гэргий болсон топ модель Д.Пүрэвсүрэнг аль ч талаараа топ модель бүү хэл загвар өмсөгчийн захын шаардлагыг хангаагүй стандарт бус загвар өмсөгч хэмээн мэргэжилийн хүрээнийхэн үнэлж дүгнэдэг. Гэсэн ч тэр анхны охины аав, алтны магнат нөхрийнхөө хаялгаар топ модель хэмээх цол хэргэм аваад амжсан. Нуруу туруу болоод модель хүнд байх ёстой амин чухал чанар хувирах чадвар ч үгүй модель бүсгүй хөх, өгзгөндөө мэс хүргэж дээрээс нь  холливуд смайлаар гоо сайхнаа “шагнасан”. Загвар өмсөгч, жүжигчдийн чухал зэвсэг болох өгзөг нь таалагдахаа больсон уу, эсвэл олон жилийн өмнө хийлгэсэн учраас шахуулсан силикон нь моодноос гарсан уу, ямартай ч Пүүжээ өгзөгний косметик мэс засалд дахин орсон гэдэг. Ийнхүү мэс заслын ширээнээс мэндэлсэн одуудын тэргүүн эгнээнд давхиж явдаг топ маань хаа очсон ч бие хаагаа сайхан аваад явчихдагаараа загварынхнаас ялгардаг билээ.