Орчин үеийн залуусын сонирхлын нэг болох гэрэл зураг тэр дундаа 251 мянган гишүүнтэй Гэрэл зурагт дурлагсдын фэйсбүүк группээс зохисон Дээлтэй Монгол эвент 14 дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд 500 орчим хүн үндэсний хувцсаараа гангарч оролцон мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчдаар зургаа авахуулан өдрийг сайхан өнгөрүүлсэн юм. Уг арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэе. 

Бэлтгэсэн Д.Энхсайхан

Гэрэл зургийн эх сурвалж:  Зурагчин хүү