Махны зах зээлийг гартаа атгасан хятадууд болон Монголын үндэсний шилдэг үйлдвэрийн эзэд нийлж, үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа талаарх ноцтой баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, дуулиан шуугиан тариад 10 гаруй хоногийн нүүр үзэж байна.

Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд төрийн нэр бүхий байгууллагуудтай “хамтран” өмхийрч муудсан их хэмжээний маханд химийн бодис хольсон, түүнийгээ боловсруулж, лаазалсан болон хиам тэргүүтэй махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа.

Улмаар уржигдар /2022-05-31/ буюу хүүхдийн баярын өмнөх шөнө МХЕГ 8 тонн гаруй өмхийрч муудсан махыг лацаджээ.

Уг үйл явдал болохтой зэрэгцэн манай сайтын гэрэл зурагчин тус махыг лацдаж буй үйл явдлыг гэрэл зургийн дурандаа буулган фото сурвалжлага хийжээ. Тус фото сурвалжлагыг баримттайгаар хүргэж байна.

Гэвч өчигдөр буюу Хүүхдийн баярын өдөр иргэдийн анхаарал суларсан үеийг далимдуулан “Зариг.мн” сайтынхан, нэр бүхий МХЕГ-ын байцаагч нар тэдгээр мах боловсруулах үйлдвэрийн эздүүдтэй нийлж, өнөөх лацадсан өмхий махны амт чанарыг гайхаж чанаж идэж буй дүр зургаа лайв хэлбэрээр олонд цацав. Өөрөөр

хэлбэл, МХЕГ болон сэтгүүлч Өнөрцэцэг нар махыг чанаж идээд “шинжилдэг” болсон бололтой. Улмаар уг үйлдэл нь хуурамч байсныг бусад хэвлэл мэдээллүүд илрүүлэхийн цагт сэтгүүлч Н.Өнөрцэцэг “матрын нулимс” унагаж суусныг уншигч та анзаарсан буй за.