Донж төгөлдөр хатагтай нийгмийн ихээхэн идэвхи зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан хэзээнээс хээнцэр ганган, халуухан төрхтэй нэгэн. Өдгөө 52 нас зооглосон тэрбээр саяхан болсон яруу найргийн үдэшлэгийн үеэр өөрийн шүлгээ дуудсан нь манай сайтын папараци дуранд өртөв.
Өнгөрсөн жилийн тэртээр 13 жил ханилсан нөхрөө “төрхөмд нь” буцаасан тэрбээр нас, хүйс харгалзахгүй түмэн олныг өөртөө дурлуулдаг увидастай, донжтой гэдгээрээ алдартай. Тэрбээр ганц бие ээжийн амьдралаар амьдарсан биш урьд урьдынхаасаа ч илүү үзэсгэлэнтэй болсныг онцлох нь зүйтэй болов уу.