Монголын урлагийн гэр бүлийн тоог нэгээр нэмж явсан гэр бүл бол дуучин Чойжоо, модель Энэрэл нар. Хэдийгээр тэд дундаасаа бяцхан хүүгээ өлгийдөөд хоёр тийшээ болсон ч одоог хүртэл сайхан харилцаатай байдаг бололтой.

Өчигдөр болсон “Яг түүн шиг” шоуны санал хураалтын үеэр түүний экс эхнэр, залуусын дунд хүсэмжит бүсгүй гэгддэг модель Энэрэл өөрийн 36 мянган дагагчидтай цахим хуудсаараа “За, Чойжоогийн маань үзүүлбэр таалагдсан уу, саналаа өгөөрэй” хэмээн бичжээ. Түүний хувьд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би түрүүлж Чойжоог эргүүлсэн” хэмээн ярьсан байдаг. Хэдийгээр тэд салсан ч, экс эхнэр нь одоог хүртэл эр нөхөр аснаа крашладаг хэвээр бололтой.