Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлолцож яваа хүчтэнүүдийн нэг нь улсын харцага Оргихын Хангай. “Манай Хангай нэг л өдөр улсын наадамд түрүүлнэ, аварга цол хүртэнэ” гээд дээлийнх нь захыг мушгиж суудаг хүн олон. Ховд аймгийн Буянт сумын харьяат тэрбээр барилдааны өмнө хэрхэн бясалгаж суугааг манай папараци дуран онцолж байна.Тэрбээр үндэсний бөхийн талаар ярихдаа “Үндэсний бөх бол монгол түмний дархлаа, хамгийн том өв соёл. Бөхчүүд бэлтгэл, сургуулилалтаа хэрхэн хийдэг, барилдаан, бэлтгэлээс бусад үеийн амьдрал нь ямар байдаг, үндэсний бөхийн спорт хэчнээн сайхныг харуулахыг хичээж явна. Би 2010 онд сумын начин болоход барилдах эрмэлзэл төрсөн. Үндэсний бөхтэй салшгүй амьдралаа холбосноо 2012 онд мэдэрсэн. Тэр жил аймгийн заан цол хүртээд, тууштай барилдвал амжилтад хүрнэ гэх итгэл төрж билээ.” гэжээ.