Үндэсний их баяр наадам гээд улс орон даяараа амарч, гадаад дотоод гэж ялгалгүй аялж байгаа билээ. Аяллын энэ цаг үед олны анхаарлыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын пост ихэд татав.

Эрхэм төрийн түшээ маань хаа хамаагүй газрын нохойнд “үнсүүлэн” ярилцсан аж. Улмаар дурсгалын зураг хүртэл авсан байх юм.

Тэрбээр энэхүү мөчөө “Хаа хамаагүй, танихгүй банхартай хууч хөөрөв. Бөх сайхан боллоо гэсэн миний бодлыг хуваалцах мэт… : ))” хэмээн тайлбарлажээ.

Харин олон нийт түүний энэхүү баярт мөчийг уусан байна, согтуу байна гэх мэтээр шоглож байгаа харагдана лээ…

Эрхэм гишүүн ээ уусан юм уу даа? Үгүй юм уу?