Монголын телевизүүдийн дунд үзэгчдийг татдаг цөөн контентуудын нэг бол “Зэвүүн яриа”. Тус нэвтрүүлгээрээ олны танил болж, өдгөө багагүй дагагчидтай болсон хөтлөгч Оргил саяхан “Doctor” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ.

Эерэг, сөрөг дүрийн аль нь болохыг мэдэхгүй ч түүний тоглосон кино нь Dream entermainment 10 жилийн ойд зориулагдсан аж.   “Доктор ” МУСК  нь 2022.08.19 нд бүх кино театруудаар нээлтээ хийх юм байна.
Түүний хувьд өдгөө 30 насны босго алхаж яваа. Өнгөрсөн хугацаанд залуу дуучин Сэржээтэй амрагийн харилцаатай болж, бэр гуйх хэмжээний дотно харилцаа үүсгэж байсан ч нэг л өдөр гоонь эрийн эгнээнд шилжсэн. Чухам юунаас болж хосууд хоёр тийшээ болсон нь тодорхойгүй. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар, хөтлөгч Оргил дуучин бүсгүйг өөрөөсөө ч илүү хайрладаг байсан гэх.

Ямартаа ч, ганц бие статустай болсон Оргилын жүжиглэлтийг шинэ уран бүтээлээс нь харж болох нээ, түүнийг крашладаг охидоо.