МАН-аас иргэдийнхээ хайр итгэлийг хүлээдэг гишүүдийн нэг гэгддэг Н.Учрал гишүүн үнэн хэрэгтэй баян хүний барьцгүй, пээдгэр, ярвагар зантай нэгэн гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.

Энэ ч утгаараа найз нөхрөө зэрэг зиндаанаасаа сонгодог төдийгүй төгссөн сургуулиар нь ялгаж харьцах нь бий.

Үүнийгээ баталж саяхан болсон нэгэн хурал дээр “Гадаадын их дээд сургуулиудад төлбөрийг нь төлсөн байхад төгсдөг юм” хэмээн хэлж бусад гадаадад төгсөгчдөө “доош хийж” харагдав.

Түүнийхээр бол, эрхэм гишүүний төгссөн сургуулийг л төгсөөгүй л бол гадаадын мянган сайхан сургууль төгссөн ч “Түй май шүү” л гэсэн үг аж. Нэгэн цагт Темон нэрээр урлагт “хошуу дүрж”, олны танил болох шахан баян цатгалан, төлбөрийн асуудалгүй төгссөн нь тэндээ л юм байгаа биз гэж хэлэх хүн цөөнгүй.

Гадаадын орнуудын их дээд сургуулийг зорьж байгаа хүүхдүүд өчнөөн шалгуур босго давж, өөрийн хүч хөдөлмөрөө зориулан, амьдарлынхаа том зорилгоо болгон биелүүлж суралцаж, зарим нь төгсөж ирсэн биз ээ. Үүнийг мөнгөний асуудалд орж үзээгүй, баян айлын “бандгар” байж байгаад тожгор болсон “бацаан” хэрхэн мэдэх билээ. Ер нь бол Н.Учрал гишүүн Монголынхоо олон залуучуудыг ингэж доош нь хийх шаардлага байсан ч юм уу.

Түүний гэр бүлийн эзэмшлийн “Их засаг” гэх сургууль нь ядаж дэлхийн жишигт нийцсэн, дэлхийд олгосон боловсролоороо хүлээн зөвшөөрөгддөг байсан бол, түүний үгийг хүлээн зөвшөөрөх байлаа. Гэтэл өнөөдөр “Их Засаг” их сургууль төгссөн төгсөгчдийн дийлэнх нь хөдөө мал дээр гарч малчин болж, эсхүл худалдагч, харуул хамгаалалтын ажилтны эгнээнд шилжиж байгаа гэхэд хилсдэхгүй.

 

Яахав, сэргэлэн овсгоотой нэгэн цаашаа дахин суралцан, зарим нь ах дүү амраг садангаараа дамжуулан мэргэжлийн ажлаа арайхийн олж хийж байгаа биз. Гэхдээ цөөн. Яг л энэ жишгээр, яг л өөрийнхөө сургуулийн төгсөгчдийн жишгээр гадаадад төгсөгчдийг хардаг бол, эндүүрэл шүү Н.Учрал гишүүн ээ.


Өдгөө 40 насны босго хүртлээ сайн эцэг эхийн буянаар санхүүгийн хямрал, гачигдалыг мэдрээгүй явсан чинь үнэн. Хүний амьдралд тохиолддог өвчин зовлонг туулсан чинь үнэн. Өвдөж зовсноороо өрөвчхөн ард түмнийхээ итгэлийг дахин олж сонсгогдсон чинь үнэн. Гэвч таны өөрөөсөө дорд үздэг ард түмний чинь итгэл бас ерөөл, хувь тавилангаар учирсан сайн эцгийн чинь буян бас хөрөнгө мөнгө байгаагүй бол, та өдийд энэ биеэрээ эсэн мэнд энэ хорвоод байх байсан, үгүй нь эргэлзээтэй.

Гэтэл гадаад болон дотоод харилцаандаа зэрэг зиндаарал гаргаж, хорвоо мөнх бус юм шиг, эргэж уулзах нүүргүй юм шиг бусдыгаа өөрөөсөө дорд үзэж буй чинь олон нийтэд огт таалагдахгүй байна. Гадаад төгсөгчдийг дорд үздэг шигээ, хэвлэл мэдээллийнхнийг ч бас том жижгээр нь бүү ялгаарай даа.