Өнөөдөр өглөө бид ҮАБЗ-ийн нарийн бичийн дарга асан А.Гансүх бусдад зодуулсан гэх мэдээллийг хүргэсэн билээ.

Тэгвэл энэ хэрэг  цагдаагийн байгууллагад 2023 оны 09-р сарын 11-ны өдөр бүртгэгдсэн байна.

Тодруулбал 2023 оны 09-р сарын 11-ны өглөөний 09:34 цагт ХУД-ын 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах А.гансүхийн гэрт хүн орж ирээд зодоон хийгээд байна гэх дуудлага иржээ.

Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, А.Гансүхийг хохирогчоор тогтоон, ШШЕГ-д гэмтлийн зэргийг нь тогтоолгохоор болсон байна.

А.Гансүхийн гэрт орж, зодсон гэх хүн нэг хүн бөгөөд И гэх этгээд гэх мэдээлэл одоогоор ирээгүй байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.