Боксчин Н.Төгсцогт модель амраг, дотны найзыгаа зоддог гэв үү…


Мэргэжлийн боксын талбарт хүч үзэж яваа Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өдгөө АНУ-ын Лас-Вегас хотод аж төрж байгаа. Анхны эхнэр болох Д.Уранзаяагаас салж, хүүгээ өнчрүүлээд удалгүй сэтгүүлч бүсгүйтэй нэр холбогдож байсан тэрбээр фото модель Э.Энэрэлтэй хамтран амьдарч эхэлснээ саяхнаас зарлаад байгаа.

Гоо сайхны томоохон салонуудын модель болж, олон төрлийн нүүр хувиргалтаар охид хүүхнүүдийг алмайруулж явсан үзэсгэлэнт Э.Энэрэл анх “Pizza Hut”-ын сурталчилгаагаар хүмүүст танил болж байсан. Эхнэрээсээ салсан, өөрөөс нь нэлээд хэдэн насаар ах, хөрөнгө мөнгөний хувьд хөл дээрээ хэдийнэ тогтсон Н.Төгсцогтыг чухам юуны учир сонгосныг таахад бэрх.

Юутай ч, саяхан гавьяат тамирчны дотны найз түүнийг “Авгайгаа, найз охиноо, дотны найзаа зоддог ийм хүн Монголын бахархал гээд ч яахав. Толгойнд нь хүүхэн, хар тамхи, зодоон цохион л бодогддог. Лас-Вегаст ирснээс нь хойш харлаа, дүгнэлээ” хэмээн мэдэгджээ.

Дотны найзынхаа нүүрийг булуу болтол нь нүдсэн эрхэм тамирчин маань арай гоо сайхны нүүр царай болдог үзэсгэлэнт амрагаа ингэж зоддог юм биш биз.