Жүжигчин А.Туяа нүцгэн зургаа дэлгэж, тайван амьдрахыг санаашрав


Хошин урлагийн тайзнаас дэлгэцийн урлаг руу амжилттай хөрвөж чадсан жүжигчин А.Туяа одоо чөлөөт уран бүтээлч гэгдэн, өөрийнхөө тааваар ажил амьдралаа бүтээж буй.

Үнэтэй бэлэг, тансаг болзооны урилганд “дарагдах” дөхсөн хэмээн өөрийгөө сурталчлах дуртай жүжигчин бүсгүйн хувьд, эрчүүдийг татах хамгийн том зэвсэг нь том хөх, тачаангуй зургууд.

Үүнийгээ ч хамгийн сайн мэддэг тэрбээр хагас нүцгэн зургуудаар цахим хуудсаа дүүргэж, тайз дэлгэцийн бүтээлд ихэвчлэн янаг амрагийн дүр бүтээх дуртай. “Х-Түц” продакшинд анх орсон үеэ бодвол, харьцангуй хурдан “дээшилсэн” гэх А.Туяа өнөөдөр хамгийн үнэтэй, чамин тансаг бүхнийг эдэлж хэрэглэж яваа.

Банкинд ажилладаг залуутай хамт амьдарч байгаад салснаа ярьж байснаас өөрөөр нэр холбогдсон эрчүүдийнхээ талаар төдийлөн ам нээгээгүй жүжигчин А.Туяа сүүлийн үед тайван амьдралыг мөрөөддөг болж.

Ямартаа л, хагас нүцгэн зургаа тавиад “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гэж бичсэн нь олон хүний гайхлыг төрүүлж, болзох хүсэлтэй эрчүүдийн эргэлзээг төрүүлээд авахав дээ.