“Хар сарнай” хамтлагийн Маадайг гоо сайхны салбарт уруу татсан гэргий

Сүүлийн жилүүдэд хамтлагийнхаа нэрээр бус “Next star” студиэрээ овоглох шахаж яваа Б.Баяржаргал буюу Маадай үзэсгэлэнт гэргий, өхөөрдөм үрстэйгээ хамт хөдөөгүүр аялж явна.

Олон жилийн дараа зохиосон хоёр дахь амьдралаа аз жаргалтайгаар өрнүүлж буй тэрбээр Ч.Ану гэх үзэсгэлэнтэй, авьяаслаг бүсгүйг ханиараа сонгосон билээ.


Угийн бизнест сүрхий эхнэрийнхээ үйл хэргийг дэмжиж, “А” нэртэй гоо сайхны томоохон салон байгуулж өгсөн Маадай өөрөө ч өдрөөс өдөрт залуужиж, гоё залуусын тоонд зүй ёсоор тооцогдож буй.

Дэрсхэн хоёр хүүхэд төрүүлсэн хэдий ч бие галбир, зүс царайгаараа баргийн миссийг дагуулахааргүй сайхан харагдах Ч.Ану энэ бүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн биз.
Хэзээ, хаана, хэрхэн гоёж гоодохоо сайтар мэддэг энэ бүсгүй эр нөхрөө ч мөн тийм цэгцтэй, сайхан авч явдаг нь илт.

Харин зуны зугаатай аялалд дээл бүс, энгийн төрхтэй “эргэн учирсан” олны танил хосуудын маань жаргалтай агшнууд фэнүүдийнх нь сэтгэл тунчиг нийцэж байгаа нь лавтай.