Нэвтрүүлэгч С.Чимгээгийн нулимс унагаж, хайрладаг нууцлаг нөхөр


“Авьяаслаг Монголчууд” шоуны хөтлөгчөөр ажиллаж байхдаа үзэгч олны өмнө нөхрөө санаж байгаагаа нууж ядан нулимс унагасан С.Чимгээ хувийн амьдралаа их л нууцалдаг. Олон жил ханилж байгаа эр нөхрийнхөө талаар барагтай л бол ам нээдэггүй, ярих дээрээ тулбал “Тэр маань үнэхээр ухаантай, оюунлаг эр хүн.

Бодол санаа, оюун ухаан, сэтгэлийн орон зайг нь туйлын биширмээр” хэмээн өөрийн мэдэлгүй уулга алдах дуртай.


Өөрийг нь өдий дайнд юугаар ч дутаалгүй чинээлэг амьдруулж, гоё сайхан байлгаж, дуртай ажлаа хийхэд нь бүх талаар дэмждэг гэх түүний нөхөр өнгөрсөн хавар УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшээд амжилт олоогүй.

Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойрогт дэвшсэн М.Чойдоржийг нэвтрүүлэгч эхнэр нь өдөр шөнөгүй сурталчилж бүх уулзалт, арга хэмжээг нь хөтөлж байсан билээ.
МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээтэй ханилахаас өмнө улс төрийн хүрээлэлд танигдсан, нэр нөлөөтэй бизнесмэн гэгдэх М.Чойдорж нэлээд олон жил төрийн албанд удирдах албан тушаал хашиж явсан эрхэм.

Өдгөө түүний эхнэр “Mongol HD” телевизийн дэд захирал, нэвтрүүлэгчээр ажилладаг бөгөөд эр нөхрийнхөө дэмжлэгээр улс төрийн хүрээлэлд ч тун удалгүй багтах болов уу.