Хоолойн цар хүрээ, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдээрээ сонсогч олонд таашаагдсан ДБЭТ-ийн дуучин Ө.Уянга гэр бүлийн хамт Хөвсгөл нутгаар аялж явна. Тус нутгийн охин гэдгээрээ ихэд бахархдаг опера хатагтай маань мэргэжил нэгт хань нөхөр, нялх үрсдээ байгалийн сайхан газар, ахан дүүсээ танилцуулахыг хүссэн бололтой.


Түүний нөхөр нь “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүү бөгөөд урлагийн ертөнцөөс бие биеэ олсон тэд хэвлэлийнхэнээс хэсэгтээ л зайгаа барьж байлаа. Өөрөөс нь нэлээд хэдэн насаар дүүмэд, дуучин нөхөртөө хоёр ч хүүхэд төрүүлж өгсөн А.Уянга өмнө нь хэд хэдэн эрчүүдтэй нэр холбогдож явсан нэгэн.
Харин одоо айл гэрийн сайн эзэгтэй, сайн уран бүтээлч байхыг илүүд үзэж буй түүний хувьд өөрийн гэр бүлээс гадна найз нөхдийн хамт аялал зугаалгаар явж, халуун дулаан харилцаа холбоог эрхэмлэх болжээ.

Дуучин нөхөр нь ч олонд хүндлэгдсэн гэргийгээ хэн хүнээс дутахааргүй хайр халамжаар бөөцийлж, арын асуудлыг нь найдвартай авч явдаг гэнэ лээ.