Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтод зодуулсан гэх найз нь ” Н.Төгсцогт эхнэрээ, найз бүсгүйгээ зоддог.

Хар тамхи хэрэглэдэг” гэж олонд дэлгэсэн.
Тэгвэл түүний найз бүсгүй Э.Энэрэл “Баримт нотолгоогүй зүйлд цаг заваа зарцуулж, ховоор хоол олж иддэг нөхдүүд цадах болтугай. Би тэнэг хүн биш” гэж инстграммдаа бичжээ.

Гавьяат тамирчин Н.Төгсцогт өмнө нь Укагийн дүү Д.Уранзаяатай үерхэж хөөрхөн хүүгийн аав ээж болсон. Харин өнгөрсөн жилээс ялдам төрх, хөөрхөн царайгаараа олонд танигдсан инстаграмын олон дагагчтай охидын нэг Э.Энэрэл гэх бүсгүйтэй хайрын романс үүсгэсэн байдаг.