Драмын театрт олон хос уран бүтээлчид бий. Тэдний үргэлжлэл болж драмын урлагт гэр бүлээрээ хүчин зүтгэж байгаа залуу жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар юм.

Тэд авьяаслаг уран бүтээлч гэдгээ энэ цаг үеийн тайз, дэлгэцийн дүрээрээ харуулж буй залуу уран бүтээлчид. Залуу жүжигчин Г.Номууны хувьд МҮОНТ-ийн “Босго тотго”, “Нарны жим” олон ангит кинонд , сургуулиа төгсөөд “Эмоци” продакшнд ажиллаж байхдаа “Гурван найз” кинонд тоглосон бөгөөд 2016 онд ганц хүний жүжгээр “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал мөн 2018 онд “Гэгээн муза” наадмаас шилдэг залуу уран бүтээлч шагналыг хүртэж байсан. Тэрбээр Улсын драмын театрын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад тоглосон билээ.

Харин Г.Алтангэрэлийг “Аав”, “Зангараг”, “Ану хатан” зэрэг киноны дүрээр нь, театрын тайзнаа “Ромео Жульетта” жүжгийн Тибальт , мөн “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун шаньюугийн дүрээр хүмүүс сайн мэдэх биз.

Оны өмнөхөн бүл нэмж 3 дахь хүүхдээ өлгийдөн авсан . Энэ цагийн үлгэр жишээ хосуудын нэг болон явж байгаа чадварлаг жүжигчид билээ.Ингээд хосуудынхаа зургаас