Нийслэлд нисдэг тэргээр ирж очдог эрх танхи эхнэр ноён Д.Баттөрийнх

“Жигүүр гранд” группын ерөнхийлөгч Д.Баттөрийг мэдэхгүй хүн ховор. Түүний том бага эхнэрүүдийн талаар мэдээллүүд энд тэнд гардаг. Гэвч түүний залуухан царайлаг бага эхнэр Л.Ононг сонирхох хүн олон.


Хэдийгээр ноён Д.Баттөрийн албан ёсны авааль гэргий Н.Эрдэнэтунгалаг нь тус группын дэд Ерөнхийлөгчийн суудалд залардаг ч, эрх танхи бага эхнэр Л.Онондоо “GrandMed farm”,”Баатарван” аялал жуулчны баазаа хариуцуулан өгөөд багагүй хугацааг үджээ.
Авааль гэргийнх нь дэргэд охин компаниудынх нь удирдлага болж суугаа гэхээр Л.Онон хатагтай “зүрх хэр бөхтэй”-г харуулж байна. Тэрээр ноён Д.Баттөрийн гурван хүүхдийг нь төрүүлсэн. Тэрээр өөрийн хариуцдаг Баатарван жуулчны бааз нийслэл хоёрын дунд нисдэг тэргээр хөлөглөсөн шигээ ирж очдог.
Барагын баян эхнэртээ зориулж нисэх онгоцны буудал барьж, нисдэг тэрэг худалдан авч өгөхгүй дээ. Харин “Жигүүр гранд”-ын Д.Баттөр залуу амрагтаа үүнийг хийж өгсөн. Уг нисдэг тэргээр Л.Онон хатагтай зөвхөн өөрөө ч зорчдоггүй, зочдоо бас хүлээж авдаг гэсэн шүү.
Ямартаа ч, өөрийнхөө охидтой үе тэнгийн залуу эхнэрээ Д.Баттөр ёстой л бөндийтөл бөөцийлдөг гэдэг нь түүний үйлдлээс харагдаж байна.