Дуучин Ч.Ану буюу Ч.Уранхолбоо өдгөө Хөвсгөл нутагт эгч дүүс, эр нөхрийн хамт аялж яваа. Байрласан аялал жуулчлалын баазаа сурталчилсан шигээ яваа тэрээр энэ намрын үндэсний дээлний шинэ загварын чиг хандлагыг тодорхойлж эхлэв.

Түүний өмссөн дээл олон хүний харааг булааж, дууриалгаж хийх сонирхолыг татаад байгаа гэхэд хилсдэхгүй.
Дуучин бүсгүйн хувьд Хөвсгөл нуурт очсон даруйдаа эргээр ундаг дугуйгаар аялсан бол өчигдөр морин аялал хийж, тайгад гарсан гэнэ шүү.