Архичин, хулгайчын дүрийг дэлгэцийн хэд хэдэн бүтээлд мөнхрүүлсэн жүжигчин бол Б.Даваажав.

Түүнийг ойр дотныхон нь Байлаа гэж хочилдог. Оюутан байхдаа “Балиус” хоч авсан нь явсаар “Байлаа” болоод хувирчихсан гэнэ.

Байлаа өөрөөсөө үе мултарсан буюу 12 насаар дүү Б.Ган-Эрдэнэ хэмээх загвар өмсөгч бүсгүйг өөрийн эхнэрээ болгож, өрхөө татуулаад хэдэн оныг үдсэн. Дундаасаа хөөрхөн хүүгийн ээж аав болсон тэд урлагийн гэр бүлүүд дундаа хамгийн “халуухан” нь гэнэ лээ.


Б.Даваажав эхнэрийнхээ тухай нэгэн хэвлэлд ярихдаа “2013 онд Урлагийн ажилтны баяраар эхнэрээ анх хараад “Ямар сайхан бүсгүй вэ” гэж бодсон ч, хэзээ ч эхнэрээ болгоно гэж төсөөлөөгүй. “Шилдэг өнгө” хамтлагийн шинэ тоглолтод эхнэрээ урилгаар оролцоход ёстой л нөгөө эр хүний 13 мэх, арга заль гээд байдгаа ашиглаж байж гэргийгээ болгосон” гэжээ.