Шинэ 7 хоногийн мэндээ. Архангайд гарсан айхтар ослын үеэр гэр бүлийн 7 хүн галд өртөж, хандив цуглуулж байгаа билээ. Хандивын талаар явцын мэдээлэл өгч, талархалаа илэрхийлж ХБХ зохион байгуулъя гэж бодож байсан ч нөхцөл байдал санаснаас дор, чөлөө зав олгохгүй өөрчлөгдсөөр байна.

5 настай охин, 10 настай хүү, аав, хадам ээж нь өнгөрч, 13 настай охиноо аваад гэрийн эзэгтэй 2020.08.01-нд солонгос явсан юм.

Гэсэн ч өнөө өглөө 13 настай охин нь өнгөрчихлөө гэж гэрийнхэн нь дуулгаж байна. Манай хамаатан садны дунд үнэхээрийн үгээр илэрхийлэмгүй хүнд зүйл болж байнаа. Одоо ээждээ 5 сартай хүү нь үлдэж байна. Ээж нь сэтгэл санаагаар хэцүүхэн байна.

Өвчин эдгэрэхэд сэтгэл санаа маш чухал байдаг. Одоо ёстой юу гэхээ мэдэхгүй байцгааж байнадаа. Аливаа хандив, хэмжээ, зарцуулалтыг заавал нийтэд тайлагнах нь зөв гэж боддог учраас та бүхэндээ мэдээлэл өгөөд байгаа юмшүү.

Одоогоор дансаар 120 гаруй сая төгрөг цуглаад байна гэсэн ерөнхий тоо л өгөх байна.

Үүгээр долуул явсан гэр бүлээс гэргий О.Цэнгэл монголд үлдсэн таван сартай хүүтэйгээ хоёул үлдэж байна. Тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье