“Бидний цөөхөн монголчууд” төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн хөгжлийн сайд асан М.Зоригт ОХУ-д аялж яваад covid-19 цар тахлын улмаас хөл хорионд орж, тус улсад өвөлжиж, хаваржсан.Саяхан Монголдоо ирсэн билээ.

Сошиалаар дэвэргээд цуураад байгаа зургийн талаар цахим хуудаснаа тайлбар хийжээ. “Нийгмийн сүлжээнд Сарангэрэл Даваажанцан сайд бид хоёрын зураг их явж байна гэнэ,

Бид хоёр сайн найз нөхдүүд, би түүнийг их хүндэлж явдаг.

Энэ дашрамд хэлэхэд би түүнийг байнга дэмжиж хамгаалах болно. Их зарчимтай хөдөлмөрч хүн шүү, сайн зохион байгуулагч, муу юм хийхгүй” хэмээсэн байна